Arvinkhad
Бүх бүтээгдэхүүн
Гөлтгөнө 95% (Alabaster)

Гөлтгөнө 95% (Alabaster)

CaSO₄·2H₂O

"Арвин Хад" ХХК-ийн Цэвэр Гөлтгөнө 95% нь уран баримал, анагаах ухаан, өндөр чанартай засал чимэглэлийн ажилд зориулсан хамгийн өндөр цэвэршилттэй (95%+), түргэн хатуурах чанартай, Албастер төрлийн гипс юм. Энэхүү бүтээгдэхүүн нь хамгийн нарийн деталь, өндөр бат бөх чанар шаардсан төслүүдэд зориулагдсан.

Нийлүүлэлтийн Мэдээлэл

Цэвэр Гөлтгөнө 95%-ийг бид захиалгын дагуу, хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн нийлүүлнэ.

  • Савлагаа:
    • 25 кг-ийн гурван давхаргат уут (Чийгнээс хамгаалсан).
    • 1000 кг (1 тонн)-ийн Big Bag уут.
  • Тээвэрлэлт: Авто тээвэр, төмөр замын тээврээр.
  • Хадгалалт: Чийггүй, хуурай, агааржуулалт сайтай газар хадгална.

Онцлог

  • Цэвэршилт: 95% ба түүнээс дээш
  • Төрөл: Альбастер (Alabaster) Гипс
  • Давуу тал: Хэвний нарийн деталиудыг алдалгүй гаргах, гадаргуугийн өндөр гөлгөр байдал, бат бөх чанар
  • Өнгө: Цайвар, цагаан өнгөтэй
Захиалга / Үнийн санал

Техникийн үзүүлэлт

SiO2 болон бусад хольц ≤ 3%
Гипсэн Эрдэс (CaSO₄·2H₂O) Агууламж ≥ 95%
Калцинлагдсан CaSO₄ Агууламж ≥ 68%
Үлдэгдэл Ус (Хуурай жингээр) ≤ 5%

Хэрэглээ

Урлаг ба Гоёл Чимэглэл: Уран баримал, нарийн хэв гаргалт, чимэглэлийн өндөр чанартай эдлэл, Албастер бүтээл.
Анагаах Ухаан: Шүдний хэв, гавал нүүрний хэв, эмнэлгийн зориулалттай гипсэн боолт үйлдвэрлэх суурь материал.
Барилгын Тусгай Замаск: Гипсэн суурьтай өндөр чанартай замаск, нарийн засал чимэглэлийн хуурай хольц.