Arvinkhad
Бүх шийдэл

Барилгын Гипс (Альбастер) Үйлдвэрлэл

Гипс (Гөлтгөнө) нь барилгын дотор засал, чимэглэл болон дулаалгын чухал түүхий эд юм. Үнэгт ордын цэвэршилт өөр өөр Гөлтгөнийн бүтээгдэхүүнүүд нь таны үйлдвэрлэлийн төрөл бүрийн шаардлагыг хангах шийдэл болно.

Барилгын гипс буюу альбастер нь хана, таазны засал, цутгамал хэв, болон гоёл чимэглэлийн зориулалттайгаар өргөн хэрэглэгддэг. Энэ нь Гөлтгөнө (CaSO4* 2H2O) хэмээх эрдсийг шатааж, усыг нь хэсэгчлэн алдуулан гаргаж авдаг.

Арвин Хад Компанийн Онцлог Шийдэл

  • Тусгайлан Зориулсан: Барилгын гипс үйлдвэрлэлийн суурь түүхий эд болох Гөлтгөнө 75%-ийг бид санал болгож байна.
  • Өнгө ба Хэмжээ: Энэхүү бүтээгдэхүүн нь хүрэн улаан, саарал өнгөтэй бөгөөд үйлдвэрлэлийн нарийн шаардлагад нийцүүлэн хуурай болон нойтон аргаар баяжуулан гаргадаг.
  • Тогтвортой Нийлүүлэлт: Бид Гөлтгөнө 75%-ийг жилд 10,000 тонн хүртэл тогтвортой нийлүүлэх боломжтой.