Arvinkhad
Бүх шийдэл

Керамзит (Хөнгөн Дүүргэгч) Үйлдвэрлэл

Керамик бүтээгдэхүүний үйлдвэрлэлд чанар, тогтвортой байдал чухал. Үнэгт ордын шаврууд нь үйлдвэрлэлийн нарийн шаардлагыг хангахын зэрэгцээ, бетон зуурмагийн чанарыг сайжруулах нэмэлт шийдлүүдийг санал болгож байна.

Керамзит нь хөнгөн бетон, дулаалгын материалд хэрэглэгддэг сүвэрхэг, хөнгөн дүүргэгч юм. Шатаалтын үед шаврын найрлага дахь нүүрстөрөгч болон бусад бодисууд хий үүсгэн шаврыг хөөлгөж, хөнгөн бүтцийг бий болгодог.

Арвин Хад Компанийн Онцлог Шийдэл

  • Түүхий ЭД: Керамзит буюу хөнгөн дүүргэгч үйлдвэрлэхэд Иллит шавар тохиромжтой бөгөөд хөөлт маш өндөр байна.
  • Технологийн Зөвлөгөө: Иллит шаврын карбонатын нөлөөг зөв тохируулж, шатаалтын процессийг оновчтой болгосноор шаардлагатай нягт, сүвэрхэг чанартай Керамзит гаргаж авах боломжтой.