Arvinkhad
Бүх шийдэл

Уян Налархайжуулагч Нэмэлт (Бетон Зуурмагт)

Керамик бүтээгдэхүүний үйлдвэрлэлд чанар, тогтвортой байдал чухал. Үнэгт ордын шаврууд нь үйлдвэрлэлийн нарийн шаардлагыг хангахын зэрэгцээ, бетон зуурмагийн чанарыг сайжруулах нэмэлт шийдлүүдийг санал болгож байна.

Бетон зуурмаг, өрлөгийн зуурмагт нэмэлтээр хэрэглэгддэг уян налархайжуулагч нь зуурмагийн ус барих чадвар, ажиллах чадвар (workability)-ыг сайжруулж, усыг хэт хурдан алдахаас сэргийлдэг.

Арвин Хад Компанийн Онцлог Шийдэл

  • Үндсэн Нэмэлт: Бетон зуурмаг, дүүргэгчид Бентонит шаврыг уян налархайжуулагч нэмэлт болгон санал болгож байна.
  • Давуу Тал: Бентонит нь устай холиход гель хэлбэртэй тууштай зутан үүсгэж, тогтвортой байдал, наалдамхай чанар өгдөг. Барилгын зуурмагт 1-3% хольж , ус баригч буюу ажиллах чадвар тогтвортой байдлыг сайжруулах зорилгоор ашиглагддаг.
  • Хангамж: Бидний кальцийн бентонит нь жилд 25,000 тонн хүртэл нийлүүлэх хүчин чадалтай.